Нээлттэй лабораторийн тухай

Монголд анхных болох энэхүү лабораторийг салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшинг дээшлүүлж, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх, шинэ мэдлэг, бүтээгдэхүүнийг туршиж үйлдвэрлэх, мэдээллийн технологийн цоо шинэ зах зээл бий болгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байгаа юм.

Нээлттэй лабораторийн үүдээр оронгуут шинийг бүтээх хүсэл эрмэлзэл төрөхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Үүнд, төрөл бүрийн аж үйлдвэрийн автоматжуулалтыг дэмжих зорилготой эмбеддэд системийн технологийн /электрон хавтан, деталиуд угсрах машин тоног төхөөрөмж/ тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан. Энд инженер техникийн авьяаслаг залуус ирээдүйн брэнд бүтээгдэхүүнээ зохион бүтээх, турших боломжтой.

  •         Нийт талбайн хэмжээ: 265м2
  •        Хүчин чадал, багтаамж: 20-30 хүнНээлттэй лабораторит мөрдөгдөх түр журам: