Future Makers -н тухай


“Future Makers” сургалтын тухай

Мэдээлэл технологийн үндэсний паркаас “Future Makers” төслийг хэрэгжүүлэн, сүүлийн үеийн техник технологийн мэдлэгийг бага насны хүүхдүүдэд ойлгуулж, таниулах цаашлаад инженерийн анхан шатны мэдлэг олгох үүднээс электрон автоматжуулалтын сургалтыг санаачлан явуулж байна.

Ивээн тэтгэгч байгууллагаар:

Үйлдвэрийн автоматик болон цахилгааны бүх төрлийн цогц шийдэл боловсруулах чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг "СМАРТ-КРАФТ" ХХК нь "Future Makers" төслийн ивээн тэтгэгч байгууллагаар МТҮПарктай хамтран ажиллаж байна.

Сургалтын зорилго:

Мэдээлэлийн технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй электроник автоматжуулалтын сургалт нь 8-22 насны сурагчдыг техник, тоног төхөөрөмж, лабораторийн орчиноор ханган, тэдний шинийг санаачлах, бүтээх сэтгэлгээг  нь хөгжүүлэн, ирээдүйн инженерийг бэлтгэхэд чиглэгдсэн сургалт юм. Уг сургалт нь аливаа хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна аливаа нэг биет зүйлийг илүү бодитоор, бүтээлч сэтгэлгээгээр харах бөгөөд өөрт хэрэгцээтэй байгаа зүйлээ зохион бүтээх чадвартай болох юм.

Жишээ нь: Өмнө нь таны хүүхэд “машиныг” гадна талаас нь өнгө үзэмж, том жижигээр нь хардаг байсан бол сургалтанд сууснаараа “машинаа” тухайн эд анги бүрээр харан, хаана юу ямар зориулалтаар ажиллаж, хэрхэн хөдөлгөөнд орж байгааг анхан шатны инженерийн сэтгэлгээрээ харж чаддаг болох юм.

Сургалтын тойм:

Сургалтын чиглэл:

  •  Эмбеддэд систем, автоматжуулалт
  • Робот систем хөгжүүлэлт
  •   Чип програмчлал, алгоритм

Нас:

  •  Дунд болон ахлах ангийн сурагчид (8-16 нас)
  •   Их, дээд сургууль болон коллежийн оюутнууд (16-22 нас)

Сургалтын хөтөлбөр:

  •  Анхан шат
  •   Дунд шат
  •  Ахисан шат

Нэг элсэлтээр элсүүлэх ангийн тоо:

  • Volunteer хүүхдүүдийг бэлтгэх (1 анги)
  • Энгийн (өглөө,өдөр 2 анги)
Нэг шатны сургалт нийт үргэлжлэх хугацаа :
  •  1 сарын хугацаатай 18 цагийн сургалт

Нэг ангийн элсэгчидийн тоо:

  •  10 хүн

Нэг удаагийн хичээл:

  •  2 цаг үргэлжилнэ

Сургалтанд ашиглагдах тоног төхөөрөмж:

  • Элсэн суралцагч сургалтын хөтөлбөрөөсөө хамааруулан,ашиглагдах тоног төхөөрөмжний багцаас
    сонгон суралцах
  • Нээлттэй лабораторийн журмын дагуу бусад тоног төхөөрөмжүүдийг түрээслэн, ашиглах

Сургалтын орчин:

Орчин үеийн шийдлээр тохижуулсан 52м2 бүхий 10 хүний хүчин чадалтай лаборатори юм.

                                

Хүрэх үр дүн:

Уг сургалтыг зохион байгуулсанаар оюутан сурагчидын бүтээлч чадварыг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох, шинэ техник технологиудаас суралцуулан цаашид өөрсдийн бүтээгдэхүүнийг бий болгох дадал туршлагыг суулгаж өгөх юм. Мөн элсэгчид нь өөр хоорондоо соёлтой харилцааг үүсгэн баг болон ажилласанаар бие биендээ туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллах чадвартай болох юм. Цаашлаад элсэн суралцагчидийг бусад тэмцээн уралдаанд өөрсдийн бүтээлүүдээр нь оролцуулан нийгмийн идэвхи санаачлагатай болгох юм.

Сургалтын хөтөлбөр:

Сургалтын үнэ, төлбөр:

Бүртгэл:

МТҮПаркын Нээлттэй лабораторийн Эмбеддэд лабораторит ирж бүртгүүлэх буюу доорх холбоо
барих утсаар холбогдон бүртгэлнэ үү.

Холбоо барих
утас
: 99270300, 11312901

И-мэйл хаяг: baasanjargal@itpark.mn