3Д загвар хэвлэх

МТҮПаркын Нээлттэй лаборатори нь “Ultimaker 2” болон “Ultimaker 2 Extended” брендийн 3 хэмээст хэвлэгч машиныг ашиглан одоогоор нийт 411 биет бүтээгдэхүүн хэвлэсэн байна.

                                      Зураг 1.  “Ultimaker 2” болон “Ultimaker 2 Extended”  3Д хэвлэгч

Хэвлэлийн захиалга өгөх:

  •  Шаардлагын дагуу загварчилсан 3Д файлыг /baasanjargal@itpark.mn/ лаборатори хариуцсан мэргэжилтэн руу явуулна.
  • Лаборатори хариуцсан мэргэжилтэн уг файлыг шалган, хэвлэгдэх боломжтой захиалгыг хүлээн авч, хэвлэгдэж дуусах хугацаа, зарцуулагдах материалын зардалыг тооцоолон захиалагч руу буцаан мейл явуулна.

                                             -- 3Д загвар хэвлэхэд тавигдах шаардлагууд:

1. Ажлын 8 цагт хэвлэгдэж дуусах загвар байх

2. 3 хэмжээст файлын өргөтгөл нь (.stl  , .obj  , .dae  ,  .amf) зэргийн аль нэгээр хадгалагдсан байх

3. 3Д загварын x,y,z хэмжээсүүдийг нэг бүрчлэн тохируулан, шалгах

4. .stl  , .obj  , .dae  ,  .amf зэрэг өргөтгөлтэй файл болгохдоо элдэх хөрвүүлэгч програм ашиглахгүй байх, (файлын хэмжээ,секторууд гэмтэх магадлалтай)

3. Тухайн 3 хэмжээст загварыг гаргахдаа Solidworks, 3DMAX болон Autocad зэрэг 3Д загвар загварчлах програм ашиглах

4. 3 хэмжээст загвар гаргахдаа аль болох тэгш хэмтэй, суурь сайтай, хэвлэгдэх боломжтой байдлаар загварчлах.

   Жич: 3Д принтер маань пластик материалыг өндөр температурт хайлуулан 0,4 мм нарийвчлалтайгаар доороос дээш давхарлан хэвлэдэг учир тэгш бус биетийг хэвлэхэд бэрхшээлтэй бөгөөд нарийвчлал муутай, арзайх зэрэг дутагдалтай талууд гарч ирэх юм.

5. Тэгш бус хэмтэй, олон дедалиудтай биетийг хэсэг хэсгээр нь салган хэвлэбэл зохимжтой.

                                                                        -- Санамж:

1.     Урьдчилж 7 хоногийн өмнө захиалга өгсөн байна. Тухайн үед захиалгатай бол захиалгын дарааллын дагуу хэвлэлийг хийж гүйцэтгэнэ.

2.     Захиалга өгөхдөө урьдчилсан тооцоолсон төлбөрийн 50  хувийг төлж захиалгыг идэвхижүүлнэ.

3.     Хэвлэлийн явцын дунд загварын файлын алдаанаас болж хэвлэл алдаатай болох үед харицлагыг бид тооцохгүй, зарцуулсан материалны төлбөрийг авахыг анхаарна уу.

4.     Мөн уг принтер нь ашгийн бус лабораторийн журмаар зарцуулсан материалны төлбөрийг авах болно.

5.     “Ultimaker 2” 3Д хэвлэгч машины дэлгэрэнгүй мэдээллийг авах бол доорх холбоосоор орно уу.

         Линк: http://www.ultimaker.com