"Future Makers" төслийн хүрээнд хэрэгжих "Volunteer" анги нь электрон автоматжуулалтын чиглэлээр суралцах сонирхолтой, идэвхитэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж, анхан, дунд, ахисан шатны сургалтуудад хамрагдах тоног төхөөрөмж болон бусад сургалтын зардалуудаас хөнгөлөн суралцуулах юм. Ингэснээр хүүхдүүдийн идэвхи сонирхлыг нэмэгдүүлэн, өөрийн олж авсан мэдлэгийг бусадтай хуваалцах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад тэмцээн уралдаанд оролцон уг чиглэлээр хөгжих боломж олдож байгаа юм.

Дээрх үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалтыг Монголын компани болох "Smart Craft" ХХК нь 5 жилийн урт хугацааны гэрээг байгуулав. Ирээдүйн бүтээгч, инженерүүдийг дэмжин ажиллаж байгаа "Smart Craft" ХХК-даа баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.