2016 оны 11 сарын 26 нд ШУТИС Мэдээлэл, Холбоо технологийн их сургуулийн High-Tech клуб-с санаачлан зохион байгуулсан "Автомат Робот-2016" тэмцээнд анх удаагаа МТҮПаркын "Future Makers" сургалтын хүүхдүүд маань "Smart Craft #1" , "Smart Craft #2" , "Smart Craft #3" гэсэн 3 баг бүрдүүлэн орж 23.78 болон 24.05 минутын рекордуудаар 72 машинуудаас 5,6-р байруудыг тус тус эзлэн, нийт машинуудаас "Роботын шилдэг дизайн" өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнуулав.


FM сургалтын сурагчид болох О.Анар, А.Түвшинбаяр, О.Ананд, Д.Гансүлд , Б.Энхжаргал, Х.Цогт-Очир нар тэмцээндээ амжилттай оролцлоо.



Уг тэмцээнд "Wall-e", "Зараа", "Гацуур", "Rock" гэсэн 4 төрлийн роботуудаар шулуун болон муруй замаар уралдлаа.