Соёл Урлагийн Их Сургуулийн Хувцас дизайнерын 4-р курсын оюутан Болор дипломны ажлаараа МТҮПаркын Нээлттэй лабораторийн 3Д хэвлэгч машиныг ашиглан, өөрийн зохион бүтээсэн загвараа биет бүтээгдэхүүн болгон хэвлэв. Монгол үндэстэний хэв шинжийг агуулсан энэхүү гоёлоороо олон үзэсгэлэн, тэмцээн уралдаанд оролцон хүмүүсийн сонирхолыг нилээдгүй татсан байна. 

Уг загварын зөвхөн нэг мөрний гоёлыг  хэвлэхэд 4 хэсэгт хуваан, нэг хэсэг бүр нь 6-12 цагийн хооронд хэвлэгдэж гарч байв. Тухайн загвар нь тэгш бус хэмтэй загвартай байсан бөгөөд тулгуур, тогтоц муутай байсан тул "Ultimaker 2" принтерийн програм болох "Cura" програм дээрх <support> үйлдлийг идэвхижүүлсэнээр материал урсаж алдагдахаас сэргийлж, 3Д файлын дагуу хэвлэгдсэн болно.